БИДНИЙ ТҮГЭЭЛТИЙН ЗАГВАР

Гараас гарт гэсэн худалдааны загвар нь хүмүүсийг ойртуулж, хүмүүст хэрэгтэй мэдээллээ шууд авах боломжийг олгодог.

Хэрхэн эхэлсэн бэ

1988 онд Юниситигийн өмнөх компани нь Баланс хэмээх нэгэн байхалтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлжээ. Баланс нь холестеролын хэмжээг бууруулж, цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд өдөржин барьж чаддаг гайхалтай бүтээгдэхүүн байжээ. Тус бүтээгдэхүүн нь эрдэмтэд болон эмч нарын сайшаалыг хүртэснээр удалгүй Эмч нарын лавлах номонд бүртгэгдсэн юм.

Хэдий эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн дэмжлэг, магтаалыг хүртсэн ч дэлгүүрийн лангуугаар зарагдаж эхлэхэд амжилттай борлуулалтыг хийж чадахгүй байсныг компани олж харжээ. 1990 онд Баланс нь тухайн үеэсээ түрүүлсэн бүтээгдэхүүн байсан гэдэг нь үүгээр харагдаж байгаа юм.

ГАРААС ГАРТ БИЗНЕС

Юниситигийн удирдагчид Балансыг хэрэгтэй хүмүүст нь хүргэхэд тохирох өөр түгээлтийн загвар олох хэрэгтэй гэдэгт итгэлтэй байсан.

Юниситигийн борлуулалтын загвар нь гараас гарт гэсэн загвар бөгөөд ингэснээр хүмүүст илүү хүрч ажилладаг ба хэрэглэгчид жинхэнэ хүнээс тэр дор нь тусламж, хариу авах давуу талтай билээ. Энэ загвар нь борлуулагч хэрэглэгч хоёрыг илүү ойртуулж, амьд дэмжлэгийг бий болгодог юм.

Шууд худалдааны загвар нь хэрэглэгч бүрт бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах боломжийг олгодог ба хүмүүстэй амьд харьцаа үүсгэхийг дэмждэг байна. Юниситигийн энэхүү загвар нь бизнесийг дахин амьд харьцаатай болгож байгаа билээ.

Хорин таван жил ийнхүү ажилласны үр дүнд бид шууд худалдааны загвар нь хэрэглэгчийн худалдан авах үйл явцыг ая тухтай болгож дуртай бүтээгдэхүүнийхээ талаар хэрэгтэй мэдээллээ тэр дор нь олж авах боломжийг олгохоос гадна тухайн бүтээгдэхүүнийг түгээж буй борлуулагчид мөн адил үр дүнтэй юм.

СУРАЛЦАХ ХҮСЭЛ БҮХИЙ ХҮМҮҮСИЙН ХҮРЭЭЛЭЛ

Юниситигийн борлуулагч болон элсэхэд та гишүүн болсон төдий биш юм.

Тэд эрүүл мэнд, шинжлэх ухаан, хувь хүнийн хөгжлийг илүүд үздэг хүмүүстэй нэгдэнэ. Дэлхий даяр тархсан манай борлуулагч нар тогтмол цуглан сургалт зохион байгуулдаг ба бие биесээсээ суралцан, мэдлэгээ хуваалцдаг билээ.

Зарим хүмүүст Юнисити жинхэнэ өөрчлөлтийг авчирч чаддаг. Тийм ч учир бид хүмүүст мөрөөдөлд нь хүрэхэд тусалдаг.

Юниситигийн бүтээгдэхүүнүүдийг хөнгөлөлттэй авах эрхтэй болохоос гадна борлуулагч болсноор гайхалтай үр дүнтэй бүтээгдэхүүнүүдээ бусдад танилцуулж, түгээснээр орлого олох санхүүгийн ач холбогдолтой юм. Зарим борлуулагчид ажлынхаа хажуугаар, хагас цагаар ажиллаж санхүүдээ нэмэр болдог бол заримых нь хувьд Юниситигийн борлуулагч байх нь бүтэн цагийн ажил бөгөөд мянга мянган хүмүүсийн амьдралыг өөрчилж түүндээ тохирсон урамшууллаа ч авч чаддаг билээ.

ДАРААЧИЙН 25 ЖИЛ

25 жилийн өмнө шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэндийн бүтээгдэхүүний бизнес эхлэхдээ ирээдүй биднийг хааш хүргэхийг таашгүй байсан.

Бид 25 жилийн өмнө шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэндийн бүтээгдэхүүний бизнес эхлэхдээ ирээдүй биднийг хааш хүргэхийг таашгүй байсан. Өнөөдөр бид хийсэн бүтээсэн бүхнээ эргэн харахад бидний үйлс сая сая хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчирч эрүүл мэнд, сайн сайхандаа илүү анхаарал тавихад нь нөлөөлж чадсан нь үнэхээр бахдалтай.

Энэ бүхэн дэлхий даяр тархсан Юниситигийн борлуулагчдын сүлжээгүйгээр боломжгүй байсан юм.

Дараачийн 25 жил бидэнд юу авчрах, бидний өсөлт, хувь хүний хөгжил ямар түвшинд хүрэх бол хэмээн бид ирээдүйдээ итгэл дүүрэн хүлээлттэй байна. Ялангуяа дэлгүүрийн лангуунаас буулган хэрхэн борлуулах мэдлэг бүхий борлуулагч нарын гарт очсон амьдралд өөрчлөлт авчрах бүтээгдэхүүнүүд маань мөн хэрхэн өсөж хувьсах бол гэдэг нь бүр сонирхолтой.


Юниситигийн борлуулагч болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах
Дэлгэрэнгүй мэдээлэл авах