СТЮВАРТ ХЬЮС

Гүйцэтгэх захирал

Юниситид нэгдэхээс өмнө Стюварт Хьюс нь санхүүгийн үйлчилгээний салбарт 15 жил ажилласан байдаг ба эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шилдэг бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах зорилго бүхий бие даасан борлуулагчийн сүлжээг маш амжилттай босгож чадсан юм.

Тэрээр Юниситигийн борлуулагч байхдаа маш амжилттай босгож чадсан бизнесээ орхин компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон нь Юнисити болон борлуулагч нартаа үнэнч гэдгээ харуулж чадсан чухал алхам болсон юм. Юниситигийн ажилтан, борлуулагч, хэрэглэгч бүрийн амьдралыг илүү сайхан болгох гэсэн түүний хүсэл тэмүүлэл нь чанартай бүтээгдэхүүн, хувь хүний хөгжлийн батлагдсан хөтөлбөрүүдийг дагуулсан бөгөөд олон хүний амьдралыг илүү сайхан болгож чадсан билээ.

КРИСТОФЕР КИМ

КРИСТОФЕР КИМ

Захирал, Дэлхийн зах зээл

Ноён Ким нь Юнисити Интернэйшнлийн дэлхийн зах зээлийг хариуцсан захирлаар ажиллаж байгаа бөгөөд Юниситигийн дэлхийн бүх салбарыг хянан удирдаж, компанийн өсөлтийг хурдасгахад хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

Юниситид нэгдэхээс өмнө ноён Ким 14 гаруй жил төрөл бүрийн удирдах албан тушаал хашиж байжээ. Тэрээр 2005 оноос хойш Юниситид ажиллах болсон бөгөөд олон жилийн туршлагатайгаас гадна маш ухаалаг, чадварлаг манлайлагч гэдгээ харуулсаар байна. Ноён Ким ондоо соёл бүхий олон орны хүмүүстэй харьцаа үүсгэж чаддаг өвөрмөц чадвартай нэгэн бөгөөд энэхүү чадвар нь түүнийг компаниа микро ба макро түвшинд бэхжүүлэхэд тус болсоор байна. Юнисити компанид 10 гаруй жил ажиллахдаа тэрээр ээдрээтэй, томоохон хэд хэдэн салбаруудыг нээж, амжилттай удирдсаар ирсэн байна. Ноён Кимийн хичээл зүтгэлийн үр дүнд Юнисити Интернэйшнл улам өсөн дэвшиж, хүрээгээ тэлсээр байгаа билээ.

ДАН ХЬЮС

ДАН ХЬЮС

Үйл ажиллагаа хариуцсан захирал, Ази Номхон Далайн бүс

Дан Хьюс нь 2008 онд Юниситигийн үйл ажиллагааны багт нэгдсэн бөгөөд өдгөө Ази Номхон Далайн бүс нутгийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байна. Үүнээс өмнө тэрээр Боинг нисэх онгоцны компанид инженерээр ажиллаж байжээ.

Ноён Хьюс өдгөө Юниситигийн Ази Номхон Далай бүсийн бүхий л санхүү, үйл ажиллагаа тэр дотроо санхүү болон бараа материалын удирдлагыг хариуцан ажилладаг юм. Түүнчлэн шинээр зах зээлд нэвтрэх, орон нутгийн лидерүүдтэй хамтран ажиллах болон бусад шаардлагатай дэмжлэгийг зах зээлүүлэд үзүүлдэг байна.