КОМПАНИЙН ТУХАЙ

Амьдралын үй түмэн сорилтын хажуугаар өөрийн бие махбодыг зөв зүйтэй халамжилж, эрүүл мэнддээ эзэн нь байж чаддаг хүмүүсээс эрч хүч цаанаасаа ундарч байдаг.

Гуч гаруй жилийн турш Юнисити компани нь өөрсдийн эрүүл мэндээ сайжруулах хүсэлтэй хүн бүхэнд зорилгодоо хүрэхэд нь туслах мэдээлэл, хэрэгслээр хангаснаар тэдгээрийн амьдралыг илүү сайхан болгож чадна гэсэн итгэл тэмүүллээр жолоодогдсоор ирсэн билээ.

1972
Компанийн үндэслэгч нь ургамлын капсулан бэлдмэлийг зохион бүтээсэн.

Энрич Интернэйшнл нь ургамлын капсулан бэлдмэлийг амжилттай боловсруулж зах зээлд нэвтрүүлсэн.

1985
Хоёр компанийн түүх

Энрич Интернэйшнл компани байгуулагдсан бөгөөд ургамлын бэлдмэлүүд болон бусад байгалийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалах болсон.

Рексалл Сандаун нь АНУ-ын сүлжээ эмийн сан болох Рексалл-ын нэрээр нэршсэн бөгөөд амин дэм, хувийн ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг Америк даяр дэлгүүрүүдээр худалдаалдаг байсан.

1988
Дэвшилтэт бүтээгдэхүүн

Санта Барбара Их Сургуулийн эрдэмтэд холестеролыг судалж байх явцдаа дэвшилтэт бүтээгдэхүүн нээсэн бөгөөд Биос Лайф бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаар Рексалл Сандаун компанитай хамтарсан.

1990
Бизнесийн шинэ загвар

Биос Лайф бүтээгдэхүүнээ жирийн дэлгүүрүүдээр худалдаалах оролдлогын дараа арай ондоо арга барил хэрэгтэй гэдгийг Рексалл Сандаун ойлгосон. Тиймээс Биос Лайф болон бусад дэвшилтэт бүтээгдэхүүнээ худалдаалах бие даасан борлуулагчийн сүлжээн дээр суурилсан маркетинг бүхий Рексалл Шоукэйз компанийг байгуулсан.

2001

ЮНИСИТИ БАЙГУУЛАГДСАН

Амжилттай яваа өндөр орлого бүхий Рексалл Шоукэйз ба Энрич Интернэйшнл хоёр компани нийлж шинжлэх ухаан дээр суурилсан “амьдралыг илүү сайхан” болгох зорилготой Юнисити компанииг байгуулсан.

2002

Биос Лайф 2, Кардио Эссэнциал бүтээгдэхүүнүүд нь Эмч нарын лавлах номд орсон.

2004

Юниситигийн сайн үйлсийн салбар болох “Амьдралыг илүү сайхан” сан байгуулагдсан.

2006

Стюварт Хьюс Юниситигийн гүйцэтгэх захирлаар сонгогдсон.

2006
Шинэчлэгдсэн Биос Лайф

Юнисити өөрийн анхны бүтээгдэхүүн болох Биос Лайфийн шинэчлэгдсэн хувилбар болох Биос Лайф Комплит-ийг танилцуулсан.

2008
Биос Лайф Слим зах зээлд нэвтэрсэн.

Биеийн жингийн зохицуулалтын шинжлэх ухаантын шинэ ололтонд тулгуурласан Биос Лайф Слим бүтээгдэхүүн худалдаанд гарсан.

ШИЛДЭГ 500

Юнисити нь АНУ-ын хувийн эзэмшлийн ШИЛДЭГ 500 компанид багтаж чадсан.

2010
Матча дэлхийн зах зээлд нэвтэрсэн

Юнисити дэлхийн зах зээлд анхдагч матча бүтээгдэхүүнийг боловсруулж зах зээл нэвтрүүлсэн.

Юта мужийн Genius шагнал

Юнисити нь Юта мужийн эдийн засгийг хөдөлгөгч зохион бүтээгч нарт олгодог Genius шагналын эзэн болсон.

2011
Өөрчлөлтийн хөтөлбөр эхэлсэн.

Оролцогч бүрт өөрсдийгөө өөрчилж, амьдралдаа хамгийн эрүүл, эрч хүчтэй болгоход нь тусалдаг Юниситигийн Өөрчлөлтийн хөтөлбөр эхлэлээ тавьсан.

2016
Шинэ салбар, нээлтүүд, зах зээлүүд

Матча эмч нарын лавлах PDR-д орсон Юниситигийн 16 дахь бүтээгдэхүүн боллоо.

Миами хотод компаний оффис шинээр нээлээ.

Юнисити Дубайд салбараа нээн, дэлхийн 50 оронд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

2017
Өнөөдөр

Юнисити компани нь үргэлж шинэлэг байж, хамгийн шинэлэг шилдэг бүтээгдэхүүнүүд, шийдлүүдийг толилуулсаар байна.