Топ хамтрагчид

  • НОЁН ЖИН ХИ ПАРК

    НОЁН ЖИН ХИ ПАРК

    Эрхэмсэг Титэмт Очир Эрдэнэ

    Юнисити Солонгос улсад нэвтрэн орж, асар хурдтай өсөж өргөжихөд ноён Жин Хи Парк тэдгээрийг манлайлж байсан билээ. Юнисититэй хамтарч ажилласан нь түүнийг зөвхөн манлайлагч болтлоо хөгжихөд нөлөөлснөөс гадна мянга мянган хүмүүсийг амжилтад хүргэх боломжийг олгожээ.

    Юниситигийн анхны Титэмт Очир Эрдэнэ цолын эзэн тэрээр үргэлж бусдад туслахыг эрмэлздэг байжээ. “Хүн болгонд амжилтад хүрэх боломж байдаг. Амжилтад хүрэхийн тулд хийсэн багахан зүйл ч гэсэн таныг түүнд алхам алхмаар ойртуулж байдаг” гэж Парк хэлжээ.

    Паркийн бүрдүүлсэн баг хамт олон үргэлж харилцаа холбоотой байж, хамтран ажиллахаас гадна итгэлцэл дээр тогтдог учираас түүний бизнес улам өргөжин хөгжсөөр байгаа билээ.

    ХАТАГТАЙ МИ ЖҮ ПАРК

    ХАТАГТАЙ МИ ЖҮ ПАРК

    Эрхэмсэг Титэмт Очир Эрдэнэ

    Хатагтай Ми Жү Парк хэрхэн шургуу, ухаалаг ажиллахыг мэддэг нэгэн бөгөөд Юнисити дахь түүний амжилт нь үүнийг харуулж байна. Ми Жү маш хурдацтайгаар Юниситигийн хамгийн дээд цол болох Эрхэмсэг Титэмт Очир Эрдэнэ цолыг хүртжээ. Түүний аугаа их хүсэл тэмүүлэл, ажилдаа бүхнээ зориулдаг сахилга бат байгаагүй бол тэрээр амжилтад хүрч чадахгүй байсан хэмээн хэлсэн байдаг.

    “Хүмүүс цолоо ахиулахын тулд амжилтад хүрэхэд тусална хэмээн итгэсэн нэгэн хэлбэрт өөрсдийгөө барьчихдаг. Харин үүний оронд тэд өнгөрснөөсөө суралцаж, улам их хичээх хэрэгтэй” гэдгийг тэрээр сануулсан байдаг.

  • ХАТАГТАЙ РАЗА КОМЕБАН

    ХАТАГТАЙ РАЗА КОМЕБАН

    Титэмт Очир Эрдэнэ

    Раза Комебан нь ядуу тарчиг амьдралаас Юниситигийн Титэмт Очир Эрдэнийн цол хүртсэн анхны борлуулагч болтлоо өсөж дэвшсэн түүхтэй билээ. Түүний энэхүү амжилт нь түүнд гэр бүлээ тэжээх, асарч хамгаалах боломжийг олгосноос гадна амжилтад хүрсэн олон гишүүдтэй агуу том багийг бүрдүүлэхэд тус болсон юм.

    БНСУ-д болсон 2012 оны Юниситигийн Манлайлагчдын Чуулган дээр тэрээр “Амжилтыг бид спонсорлож байгаа гишүүддээ өвлүүлэх боломжтой. Миний мөрөөдөл бол бид бүгдээрээ мөрөөдлийнхөө амьдралаар амьдрах юм” хэмээн хэлжээ.

    Хатагтай Жин Ок Ли ба ноён Ки Жун Ким

    Хатагтай Жин Ок Ли ба ноён Ки Жун Ким

    Титэмт Очир Эрдэнэ

    Хатагтай Жин Ок Ли ба ноён Ки Жун Ким нар өөрсдийн амжилтаа шургуу хөдөлмөр, асар их дадлага туршлага болон манлайлагчиддаа хамтран ажиллахад нь тусалсны үр дүн хэмээн үздэг. Юниситигийн бусдыг амжилтад хүрэхэд туслах хүсэл эрмэлзэл, бэлэн байдлыг Хатагтай Ли үргэлж биширдэг байжээ.

    Титэмт Очир Эрдэний цол авсныхаа дараа, 2012 оны БНСУ-д болсон Дэлхийн Манлайлагчдын Чуулган дээр тэрээр “Өглөө бүр нүдээ нээхэд бидний бодолд амжилт үргэлж байдаг” гэж хэлжээ.

    Тэрээр амжилтад хүрэхэд эерэг, тууштай сэтгэлгээ түүнд ихээхэн тус болсон гэж үздэг байна. Тэр багийн гишүүддээ тууштай хөдөлмөрлөж, байнга дасгал сургууль хийж, амжилтад хүрэхэд нь тусалсаар байна.

    НОЁН РИК ЖОРДАН

    НОЁН РИК ЖОРДАН

    Титэмт Очир Эрдэнэ

    Шууд худалдааны компаний ТУЗ-ын гишүүний албыг хашиж байсан Рик Жордан борлуулагч болон бизнесээ хөгжүүлэхийг хүсчээ. Олон компани судалсны эцэст тэрээр Юниситиг сонгон 1993 оны 1 сард гишүүнээр элсжээ.

    Ноён Жордан Юниситигийн Хойд Америкийн бүсийн анхны Давхар Очир Эрдэнэ болж байсан бөгөөд хэд хэдэн бизнесийг амжилттай авч явдаг байна.

    “Мөрөөдөлдөө хүрэхийн тулд та хамгийн түрүүнд юу хүсэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Тэр хүсэлдээ хүрэх тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Мөрөөдлөө биежүүлэн төсөөлөх хэрэгтэй. Дараа нь тэрхүү мөрөөдөлдөө хүрэхийн тулд уйгагүй хичээх хэрэгтэй. Хүнд хэцүү үе таарах нь гарцаагүй, хүмүүс таны урмыг хугалах нь мэдээж. Гэхдээ хэцүү цагт ч та өөрийн мөрөөдлөө сэргээн бодож түүндээ хүрэхийн тулд зүтгэх хэрэгтэй” гэж Рик хэлжээ.

    ХАТАГТАЙ ЭҮН ЖҮ ЛИ БА НОЁН ЁН-ГЭҮН

    ХАТАГТАЙ ЭҮН ЖҮ ЛИ БА НОЁН ЁН-ГЭҮН

    Титэмт Очир Эрдэнэ

    Хатагтай Эүн Жү хүн бүрийн адил Юниситид анх энгийн гишүүнээс эхэлсэн бөгөөд түүний бизнес тийм ч амжилттай байсангүй. Түүний бизнес огт өргөжөөгүй жилүүд ч түүнд байсан. Тэр даруй амжилтад хүрээгүй хэдий ч, тэрээр мөрөөдөлдөө бууж өгөхийн оронд Эүн Жүн түүний замд таарсан саад тотгор бүрийг даван туулж, улам их ажилласаар байсан билээ.

    “Хүмүүс заримдаа надаас энэ бизнест ийм удаан амжилт олоогүй байж яагаад хаяагүй юм бэ гэж асуудаг. Магадгүй би үргэлж агуу ихийг мөрөөддөг байсан тул энэ бүхэн надад тийм ч хэцүү санагдаагүй” гэж тэрээр хариулжээ.

    ХАТАГТАЙ ЁНГ ХА ЛИ

    ХАТАГТАЙ ЁНГ ХА ЛИ

    Титэмт Очир Эрдэнэ

    Ёнг Ха өөрийн замналаар явахын ач холбогдлыг ойлгодог хэдий ч Юниситигийн системийг мөн дагадаг нэгэн. Бусдын хүрсэн цолны амжилтыг гаргахын тулд тэдний замналаар явах ёстой гэдэгт тэр хатуу итгэдэг. Ёнг Ха хүн бүр ямарваа нэгэн саад тотгортой учирна гэдгийг мэддэг ба амжилтанд хүрэх товч зам гэж байдаггүй хэмээн хэлэх дуртай.

    “Бидний хамтрагч бүр амжилтыг өөр өөрийн түвшинд, ондоо орон цагт мэдэрдэг. Харин амжилтын сэжүүрийн олж харахгүй байгаа хүмүүс амжилтын замыг зааж өгсөн бэлэн системийг дагаагүйн үр дагавар юм” гэж тэрээр хэлжээ.

  • НОЁН ТРАН АН ТУ БА ХАТАГТАЙ ХОАНГ ХАЙ ЕН

    НОЁН ТРАН АН ТУ БА ХАТАГТАЙ ХОАНГ ХАЙ ЕН

    Гурвалсан Очир Эрдэнэ

    Вьетнамын лидерүүд болох Том Айрин хоёр Юниситид элсэн орохдоо нэлээн судалгаа хийсэн байдаг. Компаниа сайтар судалсан нь энэ хоёрт нэлээн ашигтай байсан шүү. Юнисити тэд нарт мөрөөдлийн амьдралдаа хүрэхэд тусалсан. Дайчин хос маань өдгөө бусдад туслангаа өөрсдийн багаа хөгжүүлж, бизнесээ өргөжүүлсээр байгаа билээ.

    Том Айрин хоёр гэр бүлдээ зарцуулах цагтай болж, аялалаар явж алжаалаа тайлах боломж бололцоотой болсон билээ. Том Айрин хоёр бусдад мөн ижил эрх чөлөөнд хүрэхэд туслах нь үнэхээр сайхан гэж хэлэх дуртай.

    “Бидний амьдрал аз жаргалаар дүүрэн болсон” гэж Том хэлжээ. “Бидний хүүхдүүддээ илүү цаг зарцуулах болсон. Хамгийн гайхалтай нь бид өөрсдийн багийнхан эдгээр ашиг тусыг мөн хүртэхэд мөн тусалж чадсан явдал юм”

    НОЁН ЖИМ ФОБАЙР

    НОЁН ЖИМ ФОБАЙР

    Гурвалсан Очир эрдэнэ

    Жим Фобайр сүлжээний салбарт ихээхэн туршлагатай нэгэн бөгөөд борлуулагч, зөвлөх, багш, удирдагч гэх мэт олон албыг хашдаг байжээ. Түүний мэдлэг туршлага болон бусдад туслахад хэзээд бэлэн байдаг байдал нь түүнийг амжилтад дагуулжээ.

    Тэрээр сая гишүүдтэй хоёр тусдаа багийг бүрдүүлж байсан түүхтэй бөгөөд Юниситигийн Гурвалсан Очир Эрдэнийн эзэн болсноор үүнийгээ дахин давтах шатандаа явж байгаа юм. Түүний энгийн, хэн бүр хэрэглэж болох систем нь олон хүмүүст багаа бүрдүүлж, Юниситид амжилт олоход тусалсан юм. Түүний туршлага болон зөн билэг нь түүнийг Юниситигийн багийн үнэ цэнэтэй гишүүн болгодог билээ.

    ХАТАГТАЙ ЭҮН ЖҮ ЛИ БА НОЁН ЁОНГ-ГЭҮН

    ХАТАГТАЙ ЭҮН ЖҮ ЛИ БА НОЁН ЁОНГ-ГЭҮН

    Гурвалсан Очир Эрдэнэ

    Хатагтай Эүн Жү бусад хүмүүсийн адил Юниситид жирийн борлуулагчаар эхэлсэн бөгөөд түүний бизнес тийм ч амжилттай байсангүй. Тэрээр бизнесийн гараагаа аажуу эхэлсэн ба түүний бизнес огт өсөлтгүй байх жилүүд ч түүнд байлаа. Хэдий тэрээр үр дүнгээ шууд хараагүй ч, Эүн Жү өөрийнхөө мөрөөдлөөсөө буцалгүй, саад бэрхшээлийг даван туулснаар оргилд хүрч чаджээ.

    “Хүмүүс надаас амжилтанд хүрэлгүй ингэж удсан мөртлөө яагаад энэ бизнесээ орхиогүй юм бэ гэж асуудаг л даа. Би үргэлж аугаа ихийг мөрөөддөг байсан болохоор энэ бүхэн надад тийм ч хэцүү байгаагүй” гэж тэрээр хэлжээ.

    НОЁН КЁНГ ХО ЛИ БА ХАТАГТАЙ СУК ЖА КИМ

    НОЁН КЁНГ ХО ЛИ БА ХАТАГТАЙ СУК ЖА КИМ

    Гурвалсан Очир Эрдэнэ

    Ухаалаг шувууд үүрээ засах модоо сонгодог хэмээн эртний зүйр үг байдаг. Ноён Кёнг Хо энэхүү зүйр үгийг даган Юниситигийн борлуулагч болохоор шийдвэрээ гаргасан байна.

    Юниситигээс өмнө Кёнг Хо томоохон компанид менежерийн ажил хийж байсан удирдлагын туршлагатай байсан байна. Гэвч Юнисити түүнийг зөвхөн өөрийнхөө төлөө бус, бусдын амжилтын төлөө ажиллахыг дэмжсэн юм. Түүний эхнэр хамт ажиллах болсноор тэдний бизнес эрчимтэй өсөж, тэд өөрсдийн авъяас, ур чадвараа харуулсан билээ.

    “Миний эхнэр Сук Жа Ким надтай хамтрагч болсноор миний бизнест тэсрэлт болж чадсан. Бид өөр өөрсдийн өвөрмөц ур чадвартай байсан нь бизнест маань тус тусын хувь нэмрээ оруулахад нэмэр болсон. Би стратеги төлөвлөгөө тал дээрээ сайн бол, эхнэр маань баг хамт олонтойгоо ажиллах, харилцаа холбоогоо хөгжүүлэх тал дээр илүү чадвартай.” гэж Кёнг Хо хэлжээ.

    НОЁН ПАРЧАЙ РУЭАНСИТ

    НОЁН ПАРЧАЙ РУЭАНСИТ

    Гурвалсан Очир Эрдэнэ

    Ноён Руэансит Тайландийн хойд хэсэг болох Чианграй гэдэг газар төрж өсжээ. Тэрээр Эмнэлгийн Захиргаа мэргэжлээр Магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд Эрүүл Мэндийн Яаманд олон жил амжилттай ажиллаж байсан түүхтэй билээ.

    Тэгэхдээ тэр үүгээр зогсохыг хүссэнгүй. Мөрөөдлөө тэлж, илүү ихийг хийхийг хүсэж байлаа. Юнисити түүнд илүү ихийг хийж, илүү амжилтад хүрэх боломжийг олгосон юм.

    Түүний зорилго нь мөрөөдлийн амьдралаар амьдрах байсан ба өнөөдөр тэр түүндээ хүрч чаджээ. Гэр бүлийнхэндээ хангалуун амьдралыг бэлэглэж, бахархлыг авчирчээ.

    “Бусдаас өөрөөр сэтгэ. Тэгвэл та бусдын харж чадахгүй байгаа зүйлийг олж харна. Таны амьдрал бол таны өөрийн хийсэн сонголт” гэж тэрээр хэлжээ.

    НОЁН ААРОН ВЭББЕР

    НОЁН ААРОН ВЭББЕР

    Гурвалсан Очир Эрдэнэ

    Аарон Вэббер шууд худалдааны бизнест ороод удаж байгаа нэгэн. Тэрээр энэхүү салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд шууд худалдааны компанид удирдах албанд хүртэл ажиллаж байжээ. Удалгүй тэрээр компаниа орхин Юниситигийн борлуулагч болохоор шийджээ.

    Амьдралынхаа турш Аарон зарцуулалтын шийдвэр, сэдэл, хүмүүсийн сонголт, үйлдэлд нөлөөлдөг сэтгэл зүй болон нийгмийн хүчин зүйлүүдийг судалж иржээ. Энэ нь түүнд бизнесээ өргөжүүлэхэд тус дөхөм болсон байна.

    Ноён Вэббер хүн болгон өөрийн урам зоригийн ширгэшгүй ундрагатай байх ёстой, амжилтад хүрэхийн тулд зорилтоо шат шатаар тавин түүндээ хүрэхийн төлөө ажиллах хэрэгтэй гэдэгт итгэдэг байна. Гаднаас тусламж авах нь энэхүү үйл явцын нэг хэсэг боловч гол хүч нь дотроосоо, өөрөөс чинь гарах ёстой гэжээ.

    ХАТАГТАЙ ТИДА ОО БА НОЁН СОЕ МОЕ НИАНГ

    ХАТАГТАЙ ТИДА ОО БА НОЁН СОЕ МОЕ НИАНГ

    Гурвалсан Очир Эрдэнэ

    Хатагтай Тида Оо хүсэл мөрөөдөл, алсын хараатай байсан тул Гурвалсан Очир Эрдэнэ болж чадсан. Юниситигээс өмнө тэрээр 60 ажилчинтай жижиг бизнес эрхэлдэг жирийн нэгэн эмэгтэй байсан. Ноён Сое Мое Нианг гэр бүлээ авч явахын тулд шургуу ажилладаг нэгэн байсан бөгөөд харин Тида тэднийг ямар нэгэн илүү зүйл тэднийг хүлээж байгаа гэдэгт үргэлж итгэдэг байжээ. Тэрээр олон хүмүүс туслахыг мөрөөддөг байсан боловч түүний эрхэлж буй ажил мөрөөлөлд нь хүргэхгүй гэдгийг Тида ойлгосон байна.

    Юниситид нэгдсэнээс хойш Тида өөрийн болон гэр бүлийнх нь эрүүл мэндэд асар их өөрчлөлт гарч байгааг мэдэрсэн ба мөн түүнчлэн санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадсанаар дуртай зүйлээ хийх цаг түүнд гарсан байна. “Юнисити бол олон хүмүүсийн амьдралыг өөрчлөх том боломж. Хүмүүс Юниситигийн талаар тэр бүрчлэн мэдэхгүй тул би Мянмарын хүн бүрт энэхүү боломжийг олгох гэсэн юм. Юниситигийн бизнесийн боломж бидэнд жинхэнэ аз жаргалыг авчирч чадна гэж би итгэдэг” гэж Тида хэлжээ.

  • НОЁН ГҮЕН ХЮНГ КИМ

    НОЁН ГҮЕН ХЮНГ КИМ

    Давхар Очир Эрдэнэ

    Хувийн амжилт Ким Гүенд чухал хэдий ч, түүний гол хөдөлгүүр бол бусдын амьдралыг сайжруулахад туслах хүсэл мөрөөдөл байсан юм. Ким Гүен Юниситиг олж мэдэн, өөрийн туршлага, ур чадварын ачаар Чайрмэн Клубын гишүүн болж чадсан юм. Ким Гүен хэдий олон хүмүүст амжилтанд хүрэхэд туслана, төдий чинээ тэрээр өөрөө өсөн дэвшиж, амжилттай манлайлагч байгаа гэдгээ мэдэрдэг гэнэ.

    “Энэ бол зөвхөн эхлэл. Би өөрөөсөө илүү олон лидерүүдийг төрүүлэхийн төлөө зүтгэх болно. Би дэлхийн мянга мянга хүмүүсийг алсын хараа, мөрөөдөлтэй болоход нь тусална. Мөрөөдөл биелдэг юм.” гэр ноён Ким Гүен хэлжээ.

    ХАТАГТАЙ ОК СУН ПАРК БА НОЁН ЧАНГ ГЁ ЖҮНГ

    ХАТАГТАЙ ОК СУН ПАРК БА НОЁН ЧАНГ ГЁ ЖҮНГ

    Давхар Очир Эрдэнэ

    Хатагтай Ок Сун Парк шууд худалдааны салбарт ажиллаж байсан олон жилийн туршлагатай ба энэ бизнесийн давуу талууд, боломжуудыг сайн мэддэг нэгэн. Тэрээр нөхрийнхөө эрүүл мэндэд санаа зовнисний үр дүнд Юнисити болон Юниситигийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг олж мэджээ. Хатагтай Парк Юниситигийн үзэл бодол, алсын хараад итгэн удалгүй гишүүнээр элсэн орсон байна. Тэрээр Юниситигийн амьдралыг илүү сайхан болгоно гэсэн алсын хараанд итгэдэг бөгөөд өөрийн бүхий л хүчин чадлаа олон мундаг лидерүүдийг бий болгоход зориулсан билээ.

    “Юнисити болон бүтээгдэхүүнүүдийг бусдад таниулахын төлөө би бүхий л чадлаараа зүтгэх болно. Бусдад сайн үлгэр дууриал болон хүмүүс Юниситигээр дамжуулан амьдралаа илүү сайхан болгоходо туслах болно” гэж тэрээр хэлжээ.

    ХАТАГТАЙ ЖАН БЛҮМ

    ХАТАГТАЙ ЖАН БЛҮМ

    Давхар Очир Эрдэнэ

    Жан Блүм бол хоёр хүүхдийн ээж бөгөөд эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай нэгэн. Энэ нь ч түүнийг Юнисититэй нэрээ холбоход нөлөөлжээ. Эмчийн мэргэжилтэй тэрээр Юниситигийн бүтээгдэхүүнүүдийн гайхалтайг шууд л мэдэрч бүхий л зүрх сэтгэлээ өөрийн бизнес болон түүний багт манлайлагч болсон хүн бүрт зориулж ажиллажээ. Одоо тэрээр Юниситид элссэнээр хойш 10аад жилийн дараа Хойд Америкийн салбарт Давхар Очир Эрдэний цол хүртсэн анхны борлуулагчдыг нэг болсон билээ

    Хатагтай Блүм хийж байгаа ажилдаа үнэхээр хайртай. Тэрээр өөрийн багт элссэн болон уулзсан хүн болгоныхоо Амьдралыг Илүү Сайхан болгохын төлөө ажилласаар байгаа билээ.

    НОЁН ЖИН СЕОНГ ЛИ БА ХАТАГТАЙ ХЮН СУН КАНГ

    НОЁН ЖИН СЕОНГ ЛИ БА ХАТАГТАЙ ХЮН СУН КАНГ

    Давхар Очир Эрдэнэ

    Ноён Жин Сеонг өөрийгөө Юнисити Солонгосын анхны гишүүн гэж хэлэх дуртай бөгөөд тэр нь ч үнэний ортой. Олон гишүүд Жин Сеонгийн дэмжлэгэтэйгээр лидер болж байсан бөгөөд тэрээр өдий хүртэл бусдад амжилтанд хүрэхэд нь тусалсаар байгаа билээ. Түүний багийн гишүүд амжилттай байдагийн учир нь ч үүнтэй холбоотой ба өөрийн амжилтанд анхаарын оронд Жин Сеонг гишүүн бүрээ цолонд хүргэхийн төлөө ажилладаг байна.

    “Миний элсүүлсэн зургаан гишүүн намайг түрүүлэн, илүү амжилтанд хүрсэн лидерүүд болж чадсан. Энэ бизнесийн чухал онцлог гэж итгэдэг учир миний гол төвлөрдөг зүйл бол хамтрагч нарын минь амжилт. Эдгээр хүмүүс надтай нэг баг болон нэгдсэн бөгөөд Юниситид үнэнч хүмүүс юм” гэж тэрээр хэлжээ.

    НОЁН АЛЕКС КРАУС

    НОЁН АЛЕКС КРАУС

    Давхар Очир Эрдэнэ

    Олон жилийн турш Алекс Краус зөвхөн мөнгө олохын төлөө л ажилладаг байлаа. Гэвч тэрээр амьдралд мөнгөнөөс илүү чухал зүйл байдгийг ухаарч өөрчлөгдөхөөр шийджээ. Түүний амьдралын шинэ зорилго нь утга учиртай, тогтвортой, хамгийн чухал нь дуртай ажилаа хийж бизнесээ өргөжүүлэх байлаа.

    Юниситигийн Еврод дахь салбарын анхдагч тэрээр хурдан хугацаанд маш их амжилтад хүрч чадсан бөгөөд 2008 онд Давхар Очир Эрдэнийн цол хүртжээ. Ноён Краус өнөөдөр амьдралаа өөрчлөх хүсэлтэй хүмүүстэй ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг байна.

    Тэрээр “Бид нэгэн үйлсийн төлөө нэгдсэн. Тэр нь хүмүүсийг шинэ, баталгаатай ажилтай болохыг дэмжих. Амьдралаа төгс бүтээ” хэмээн хэлжээ.

    НОЁН ЖАНСАКОРН ЖАНЕСУТАММА

    НОЁН ЖАНСАКОРН ЖАНЕСУТАММА

    Давхар Очир Эрдэнэ

    Юниситид элсэхээс өмнө Жансакорн Жанесутамма манлайлагч болон эрх чөлөөтэй амьдрахыг хүсэн мөрөөддөг байсан. Юнисититэй нэгдэн, өөрийн спонсоруудыг таньж мэдсэнээр тэд нарын амжилтын аргачлалыг даган дуурайснаар хэрхэн өөрийнхөө амжилтыг бий болгож чадахаа тэрээр ойлгож эхэлсэн.

    “Урьд нь хийж байсан ажилдаа би мөрөөдлөө биелүүлж чадахгүй байсан. Гэр бүлийнхээ төлөө ихийг хиймээр байсан ч, ахиш дэвших тийм ч амар байгаагүй. Юнисититэй учирснаас хойш би өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэх хэрэгтэй гэдгээ ойлгосон. Өөрийн гараар бүтээсэн амжилтаа харахад би өнөөдөр маш их бахархалтай байна” гэж Жансакорн хэлжээ.

    НОЁН ДАНИЕЛ МЮЛЛЕР

    НОЁН ДАНИЕЛ МЮЛЛЕР

    Double Diamond

    Даниел Мюллер дөнгөж 24 насандаа сүлжээний салбартай нэгджээ. Юнисити компаний Европын салбарт 2002 онд борлуулагч болон элссэн бөгөөд 2008 он гэхэд Юниситигийн Давхар Очир Эрдэнийн цол хүртсэн анхны борлуулагчдыг нэг болсон байлаа.

    Ноён Мюллер бусдад Юниситигийн бизнесийн боломжийн талаар танилцуулах дуртай бөгөөд эрсдэл багатай, хязгааргүй орлогын боломжийг нь онцолдог байна.

    “Та хийж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага үүрэхээс гадна, хийгээгүй зүйлийнхээ төлөө ч хариуцлага хүлээнэ. Тэгэхээр өдөр бүрийг сүүлчийн өдөр мэт амьдар” гэж тэр хэлжээ.

    НОЁН ПАВАДОН НАСАРЕРУТ

    НОЁН ПАВАДОН НАСАРЕРУТ

    Давхар Очир Эрдэнэ

    Ноён Павадон Насарерут Юниситигийн борлуулагч болж элсэхээс өмнө жирийн ажил эрхэлдэг байжээ. Түүний ажил амьжиргаанд нь хүрдэг хэдий ч өсөж дэвших боломж хаагдмал байсан байна. Титэмт Очир Эрдэнэ цолтой Раза Комебан Павадоныг анх Юнисититэй танилцуулжээ. Түүний анхны зорилго бол өрнөөсөө гарах байж.

    Өдгөө Павадоны гаргасан амжилт түүнд илүү чөлөөт цагтай байх боломжийг олгосон бөгөөд өрнөөсөө ангижирч чадсан нь түүнд санхүүгийн эрх чөлөөг олгожээ. “Илүү шургуу ажиллаж, санхүүгийн дарамтгүй амьдралдаа сэтгэл хангалуун байх нь илүү дээр гэж би бодсон. Одоо би өөрийн орлогодоо сэтгэл хангалуун, чөлөөт цаг, эрүүл мэндээ олж авсандаа баяртай байна” гэж тэрээр хэлжээ.

    НОЁН ТОДД СМИТ

    НОЁН ТОДД СМИТ

    Давхар Очир Эрдэнэ

    Юниситид нэгдэхээс өмнө ноён Тодд Смит хэд хэдэн төрлийн бизнес эрхэлдэг байсан хэдий ч амжилтыг даган ирдэг завгүй, эрх чөлөөгүй байдалдаа тэрээр аз жаргалгүй нэгэн байсан. Тэрээр өөртөө болон өөрийн гэр бүлдээ илүү сайхан амьдралыг хүсэж байсан тул шинэ боломжуудыг судалж эхэлсэн.

    Тодд хэлэхдээ Юнисити бол “бусад хүмүүст мөрөөдөлд нь хүрэхэд туслангаа өөрийнхөө мөрөөдөл, зорилгодоо хүрэх хамгийн зөв боломж” гэж тайлбарласан байдаг.

    Тодд Юниситид гайхалтай амжилтанд хүрч чадсан. Мэдээж энэ бүхэн шаргуу хөдөлмөр, тууштай байдлын үр дүн байсан. Тэрээр амжилт амархан олддоггүй, хүрэх зам адармаатай, харин хүрсэн хойно үнэхээр үнэ цэнэтэй байдаг юм шүү гэж тодотгож хэлсэн байдаг.

    НОЁН МАЖДИ ФАРУУК ЭБРАХИМ МОХАМЕД ОБАЙД

    НОЁН МАЖДИ ФАРУУК ЭБРАХИМ МОХАМЕД ОБАЙД

    Давхар Очир Эрдэнэ

    Ноён Мажди Фаруук Эбрахим Мохамед Обайд хүмүүсийн амьдралыг өөрчилж, эх дэлхийдээ хувь нэмэр оруулж нөлөөлөхийг эртнээс мөрөөддөг байжээ. Тэрээр арваад жил хувь хүний хөгжлийн сургагч багш, урам зоригийн илтгэгчээр ажиллаж байсан ба энэ ажилдаа сэтгэл хангалуун хэдий ч олон хүнд хүрч чаддагүй байсандаа сэтгэл дундуур явдаг байж. Маджи хэлэхдээ “Хувь хүний хөгжлийн сургагчийн хүрээнд би хүмүүст мөрөөдөлтэй байх, зорилготой байх, аз жаргалын талаар ярьдаг байсан. Миний сургалтанд суусан хүмүүс богино хугацаанд хүсэл эрмэлзэлтэй болдог хэдий ч хэсэг хугацааны дараа хуучин зуршилдаа, хуучин амьдралдаа эргэн очидог байсан” гэжээ. Маджид хүмүүст удаан хугацааны турш аз жаргалтай байлгахад туслах арга хэрэгсэл хэрэгтэй байсан.

    Гурван жилийн өмнө Маджигийн зөвлөгч Фахми Ал Жоудер Юниситиг анх түүнд танилцуулсан даруй тэрээр алдаж боломгүй боломж байна гэдгийг олж харжээ. “Юнисити миний мөрөөдөлд яг таг тохирч байсан. Юнисити надад тогтвортой өөрчлөлт, нөлөөлөл болж чадах хэрэгслийг олгодог” гэж Маджи хэлжээ. Юнисити хүмүүст аз жаргалын талаар суралцаж, аз жаргалтай амьдрах боломжийг олгодог гэдэгт тэрээр итгэдэг. Юниситид ажилласнаар тэрээр бусдад тус хүргэж байгаа гэдэг нь Маджид хамгийн их аз жаргалыг авчирдаг. “Энэхүү бизнесийн хамгийн таашаалтай нь хүнээс ‘та миний амьдралыг өөрчилсөн’ гэж хэлэхийг сонсох юм. Үнэхээр гайхалтай байдаг шүү” гэж тэрээр хэлжээ. Юнисити хүмүүсийн амьдралыг өөрчлөх чадвартайг Маджи мэддэг тул тэрээр бусдад энэ байдлаар тусалж, нөлөөлөх чадвар бүхий лидерүүдийг бий болгоход өөрийн хүчээ зориулдаг байна.

    НОЁН ЖЕОНГИ ЖАНГ БА ХАТАГТАЙ ЁОНСҮН ЖАНГ

    НОЁН ЖЕОНГИ ЖАНГ БА ХАТАГТАЙ ЁОНСҮН ЖАНГ

    Давхар Очир Эрдэнэ

    Юниситид амжилт олсон хэдий ч, ноён Жеонги Жанг ба хатагтай Ёонсүн Жанг нарын шууд худалдааны бизнесийн туршлага тийм ч таатай эхлээгүй байна. Хэдий амжилттай ажиллаж байсан ч, тэд нарын урьд нь ажиллаж байсан компани хэлсэн амандаа хүрээгүйд сэтгэл дундуур байсан гэж Жеонги дурьджээ. Тэрээр буруу компани сонгосон гэдгээ ухаарсан юм. Энэ мэдээж Жеонгид маш хүндээр туссан боловч, түүнд урагшлахаас өөр сонголт байгаагүй. “Шууд худалдааны бизнест агуу амжилт гаргах мөрөөдөлд маань юу ч саад болж чадахгүй байсан” гэж тэрээр хэлжээ.

    Жеонги Ёонсүн хоёрт энэхүү мөрөөдлөө биелүүлэх боломжийг Юнисити өгсөн байна. Урьд нь ажиллаж байсан компани нь амлалтандаа хүрч чадаагүй бол “Юнисити бол итгэл даах компани” байсан гэж Жеонги хэлсэн бөгөөд тэд итгэл үнэмшил дээр суурилсан бизнес босгож чадна гэдэгтээ итгэлтэй байсан юм. Юнисити амлалтаа биелүүлнэ гэдгийг тэр мэдэж байсан. Тэрээр Юнниситигийн гүйцэтгэх захирал ноён Стюварт Хьюсийн лидерүүддээ хөрөнгө оруулалт хийдэг арга барилаас урам зориг олж авсан ба түүний Юнисити болон удирдлагууддаа итгэх үнэмшил өдөр ирэх тусам бэхэжсэн гэж Жеонги хэлжээ.

    ХАТАГТАЙ СЕОНХИ КИМ БА НОЁН ДАЭКЁНГ КИМ

    MRS. SEONHEE KIM & MR.DAEKYEONG KIM

    Давхар Очир Эрдэнэ

    Хатагтай Сеонхи Ким ба ноён Даэкёнг Ким нар дэлхийгээр аялахыг эртнээс мөрөөддөг байжээ. Харамсалтай нь өөр өөрийн ажилаа хийгээд явбал энэ мөрөөдлөө биелүүлж чадахгүй гэдгээ тэд мэддэг байв. Тэд ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлагатай байсан. Юниситигийн талаар мэдээлэл авснаар энэ өөрчлөлтийг хийх боломж тэдэнд гарчээ.

    Тэдэнд амжилт нэгэн шөнийн дотор ирээгүй ч, тэд үр дүнг нь маш хурдан харж эхэлсэн байна. Сеонхи хэлэхдээ “Юниситигийн бизнесээ эхлүүлээд нэг жилийн дараа гэхэд би дэлхийгээр аялах мөрөөдлөө биелүүлч чадсан байсан” гэжээ. Сеонхи урьд боломжгүй мэт санагдаж байсан мөрөөдлөө биелүүлж 20 гаруй орноор аялсан байв. Хамгийн сайхан нь тэрээр энэхүү мөрөөдлөө өөрийн үр хүүхдүүдтэй хуваалцаж чадсан юм. Юниситид гаргасан амжилтын үр дүнд Сеонхи Даэкёнг хоёр хүүхдүүдээ гадаадад сургуульд сургахаар явуулжээ. Ингэснээр тэдний хүүхдүүд өөрсдийн мөрөөдлөө биелэл болгоход тус дөхөм болно хэмээн Сеонхи итгэдэг байна.

    НОЁН КАНГИН ЛИ

    НОЁН КАНГИН ЛИ

    Давхар Очир Эрдэнэ

    Бүтээгдэхүүн болон урамшууллын систем нь Кангиныг Юниситид татах гол хүчин зүйлүүд байсан. Гэхдээ түүнийг хамгийн ихээр татсан зүйл бол санхүүгийн эрх чөлөө ба цаганд баригдахгүй ажиллах боломж байсан юм. Юниситид элссэн эхний жил Кангины хувьд алдаа оноотой жил байсан. Түүнд хамтрагч, баг гэж байгаагүй боловч тэрээр баг хамт олонтой болох зорилго тавьсан байлаа. “Би маш шаргуу сурч судалж, ур чадвараа сайжруулахын тулд бүхнийг өөрийн биеэр туршиж, мэдрэхийг хүсэж байсан” гэж тэрээр тайлбарлажээ.

    Үүнээс хойш Кангины бизнес өргөжин тэлж, түүний үгээр “алсын хараа, хүссэн зорилгодоо хүрэхийн тулд баг хамт олонтойгоо хамтран ажиллахдаа илүү аз жаргалтай байдаг болсон” xэмээжээ. Одоо ч тэрээр шаргуу ажилласаар, зорьсон зорилгодоо хүрсээр. Өөрийн арга барилын талаар Кангин хэлэхдээ “Би өөрийн амьдрал, зан чанар, ур чадваруудаа ижил түвшинд хөгжүүлэхийн тулд үргэлж суралцаж, өөрийгөө хөгжүүлж байдаг” гэжээ. Тэр үргэлж ихийг хийхийг зорьж байдаг тул амьдралын тэнцвэр Кангинд маш чухал юм. Одоо тэрээр Солонгос болон бусад орнуудын хэрэгцээт бүлгийн хүмүүст тусламж үзүүлэх сайн дурын баг бүрдүүлэн ажиллаж байна. Үүгээр барахгүй, тэрээр Юниситиг Солонгосын топ шууд худалдааны бизнес болгохын төлөө шаргуу ажилласаар байгаа билээ.

    ХАТАГТАЙ ЖЕОНГИ ЮН

    ХАТАГТАЙ ЖЕОНГИ ЮН

    Давхар Очир Эрдэнэ

    Жеонги хэдий эрч хүч, урам зоригоор дүүрэн байсан ч түүний Юниситигийн бизнес тийм ч амжилттай эхлээгүй байна. “Миний бизнес их даруу эхэлсэн. Намайг сонсох хэн ч байгаагүй. Хэн ч надад итгээгүй” гэж тэрээр дурсан ярьсан байдаг. Хүмүүс түүнийг дооглодог байсан. Бизнесээ дөнгөж эхэлж байх үе нь алдаа оноогоор дүүрэн байсан хэдий ч аажимдаа тэрээр системдээ итгэл үнэмшилтэй болсноор өөрт нь итгэх хүмүүсийн тоо олширсон байна. Түүний бизнес улам өргөжиж тэрээр амжилтыг олж чаджээ.

    Амжилтанд хүрч хараахан чадаагүй байгаа хүмүүст тэрээр “та мөрөөдөлдөө хүрч чадна хэмээн өөртөө итгэлтэй байгаарай’ гэж зөвлөдөг. Юниситигийн алсан хараа болон гайхалтай бүтээгдэхүүнүүдийг даган борлуулалт аяндаа өсдөг хэмээн Жеонги үздэг. Энэхүү үзэл бодол нь итгэлийг дагуулах ёстой. Түүний бизнес хэрхэн хөгжсөн талаар асуухад тэрээр “Компанидаа, удирдлагадаа, бүтээгдэхүүндээ итгэх итгэл, хамгийн чухал нь хайрт баг хамт олондоо итгэх итгэл” хэмээн итгэлийг онцолсон байдаг. Энэ бүхний эцэст Жеонгид үр дүн нь хамгийн чухал байлаа. Тэрээр түүний гэр бүл хамгийн аз жаргалтай, гол нь эрүүл болсон гэжээ. Түүний амжилт үүгээр дуусаагүй. “Манай найзууд миний тусламжтайгаар эрүүлжсэн, олон хүмүүсийн амьдралыг сайжруулахад би тусалсан” гэж тэр бахархдаг. Түүний таньж мэддэг хүмүүсийн амьдрал дээшилж, сайн сайхны төлөө илүү шаргуу ажиллаж байгаа нь Юниситигийн ач тус юм гэж Жеонги ярих дуртай.

    ХАТАГТАЙ МАРИА КРИСТИНА БА ВИКТОР ХОСЭ ГАЧАЛИА

    ХАТАГТАЙ МАРИА КРИСТИНА БА ВИКТОР ХОСЭ ГАЧАЛИА

    Давхар Очир Эрдэнэ

    Эдгээр лидерүүдийн амжилтын нууц маш энгийн: “Энэ салбарт хамгийн чухал нь маш тодорхой мөрөөдөлтэй байх. Энэхүү мөрөөдөл дээрээ төвлөрөн, зорилгодоо хүрэх тодорхой хугацаа заан бодит болгосноор та мөрөөдөлдөө хүрэхийн тулд өдөр бүр чадах бүхнээ зориулах сэдэлтэй болох юм” хэмээн Мариа хэлэх дуртай. Тэрээр “Бид дөнгөж элсэж орсон өдөр шигээ бизнестээ бүх эрч хүчээ зориулан, шаргуу ажиллахыг хичээдэг. Бид өөрсдийн багаа хөгжүүлэхээс гадна шинээр хүмүүсийг өдөр бүр бизнестээ урьсаар байдаг” хэмээжээ.

    Хүчирхэг багтай байх нь Мариа Виктор хоёрт маш чухал тул тэд өөрсдийн цагийн 80%-ийг гол Лидерүүддээ зориулдаг. Ингэснээр тэд энэ бизнес бол зөвхөн түр зуурын биш, удаан хугацаанд илүү сайхан амьдрах арга зам юм шүү гэдгийг хүмүүст харуулдаг байна. Шинээр гишүүд элсүүлэхээс гадна Виктор Мариа хоёр өөрсдийн багаа үргэлж дэмжин ажилладаг. Баг хамт олон нь амжилттай байх нь тэд нарт хамгаас чухал байсан бөгөөд цаашдаа ч чухал байсаар байх болно. “Энэхүү бизнест бага хамт олноо удирдах, зааж зөвлөх болон тэд нарын манлайлал байх нь хамгийн чухал. Хүмүүс биднээс удирдамж, зөвлөгөөг хүсдэг ба бид баг хамт олондоо үлгэр жишээ байж, тэднийг зөв удирдаж чадах сайн манлайлагчид байхын тулд үргэлж сурч боловсорч, өөрсдийгөө хөгжүүлсээр байдаг.” Виктор Мариа хоёрын хувьд бусдад туслах нь энэ бүхний гол утга учир юм. “Юниситигээс өмнө бид санхүүгийн хувьд боломжтой байсан ба энэ нь бидэнд эцэг эх, ах дүү нартаа туслах боломжийг олгодог байсан. Харин одоо Юниситигийн ачаар бид тэд нартаа зориулж илүү ихийг хийж чадахаар болсон.”