Матчатай хамт

Чи-ока матчагийн тусгай бэлдмэл нь анти-оксидант болон бусад шимт бодисуудаар баялаг бөгөөд энерги, анхаарал төвлөрлийг эрчимтэй сайжруулан сэргээх байгалийн найрлагатай билээ. Та Матчаг хүссэн үедээ дараах зориулалтаар хэрэглэж болно:

  • Сонор сэрэмж болон төвлөрөлтийг сайжруулах
  • Бие махбод болон оюун ухааны эрч хүч, зохицлыг сайжруулах
  • Сэтгэл санааг тайвшруулах ба анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэх
  • Эрүүл, энерги ялгаруулах бодисын солилцоог дэмжих
  • Эсийн бүрдэл хэсгүүдийг хүчилтөрөгчийн исэлдэлтээр гэмтэхээс хамгаална.

Матчаг тогтмол хэрэглэснээр эсийн түвшнээс эрч хүч ялгардаг. Энэ нь танд бэрхшээлийг даван туулах эрч хүч олгохоос гадна шинэ сорилтуудад хүчээ үзэх урам зоригийг бэлэглэнэ. Хамгийн чухал нь та дотоод сэтгэлийнхээ зоригийг мэдэрч түүндээ итгэх итгэлтэй болно.

 

Хэрхэн үйлчилдэг вэ? 

Матчаг бусад цайны адил хандалж хэрэглэдэггүй; цайны навчыг бүхэлд нь нунтаг хэлбэрээр хэрэглэдгээрээ онцлогтой. Ингэснээр хлорофил, уураг, хүнсийн эслэг гэх мэт онц чухал шим тэжээлүүдийг 100% авч чаддаг байна. Матча нь дараах эмчилгээний болон урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй:

Цэвэрлэх болон нөхөн сэлбэх: “Бүхэл биеээрээ бод” хэмээн Японы гүн ухаантан Тайсен Дешимару зөвлөсөн байдаг. Матчагийн найрлаганд их хэмжээгээр орших хлорофил нь түүнийг төгс нөхөн сэргээгч болгож чаддаг. Тэрээр хүчил төрөгчийг эс эдүүдэд түгээн, нөхөн сэргээж, цусыг төлжүүлдэг байна. Түүнчлэн чөлөөт радикалуудыг саармагжуулан, хорт бодисуудыг арилган, цацрагт туяаны хорыг гадагшлуулдаг нөлөөтэй.

Бодисын солилцоог эрчимжүүлэх: Катехин хэмээх полифенолын бүлгийн анти-оксидантыг их хэмжээгээр агуулдаг бөгөөд чөлөөт радикалуудаас ангижруулж, хөршрөх үйл явцыг удаашруулж, бодисын солилцоог эрчимжүүлдэг.

 

Ядаргаа тайлах: Матчагийн найрлаганд орших байгалийн гаралтай кофеин болон теофиллин нь сэргэг байдлыг өдөөж, оюун ухааныг саруул байлгадаг нь бусад энергийн ундаа болон кофеноос эрүүл сонголт болгодог байна. Бусад кофеин агуулсан бүтээгдэхүүнээс ялгагдах онцлог гэвэл цусанд шимэгдэх болон гадагшлах үйл явц нь аажим явагддаг тул кофеин хэрэглэсний дараах энергийн түргэн уналтыг мэдэрдэггүй байна.

 

Оюун ухааныг тайвшруулах: Сүүдэр газарт ургуулдаг тул Л-теанин амин хүчлээр баялаг байдаг бөгөөд энэхүү бодис нь тархийг нойрмоглуулахгүйгээр  тайвшруулдаг үйлчилгээтэй. Ийм тайвшруулалт кофеин, теофиллиний сэргээх үйлчлэлтэй хослон тархины үйл ажиллагааг тэтгэж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг байна. “Тайван оршиж буй оюун ухаанд бүх ертөнц бууж өгдөг” хэмээн Эртний Хятадын гүн ухаантан Лао Цу хэлсэн байдаг.

 

Хоёр төрлийн бүтээгдэхүүн

Матчагийн хоёр төрлийн бүтээгдэхүүн  тус бүр бодисын солилцоог эрчимжүүлж, эрч хүч нэмэгдүүлж, оюун санааг саруул байлгах ач холбогдолтой.

Матчагийн Байгалийн Энергиэр Тэтгэгч Чи-ока бэлдмэл нь эрч хүчийг нэмэгдүүлэх нэмэлт ач холбогдолтой. Анар, нэрс жимснүүд, С витаминаар баялаг Энергийн Матча нь анти-оксидант болон бусад шимт бодисуудаар таны биеийг ханган анхаарлыг сайжруулан, стрессийг багасган, энерги ялгаруулах бодисын солилцооны идэвхтэй үйл ажиллагааг дэмжинэ.

Матчагийн Байгалийн Гаралтай Анхаарал  Төвлөрлийг Сайжруулагч Чи-ока бэлдмэл нь оюун ухааны төвлөрөлтийг сайжруулах нэмэлт ач холбогдолтой. Кофеины хэмжээг багасгасан хэдий ч таны эрч хүчийг нэмэгдүүлэн, анхаарал, төвлөрөлтийг сайжруулан, стрессийг багасган, амар амгалан байдалд хүрэхэд тань тусална.

 

Түүх

850 жилийн тэртээ Японы Зен эрдэмтэн Эйсай Няоан Буддын шашин, бясалгалын талаар судлах зорилгоор Хятад уруу аялжээ. Тэрээр Зен мастер болон Япон улсдаа гүн ухаанаа хуваалцахаар эргэн ирэхдээ Матчагийн нууцыг авчирсан байна. Эйсай Няоан дагалдагчиддаа Матчаг ихээр уухыг зөвлөн, эрч хүч, дотоод сэтгэл дээд хүчин чадалдаа хүрэн төлжинө хэмээн захиж байжээ. Бусад Зен лам нар мөн энэхүү шидэт ундааны хүчийг олж мэдсэн бөгөөд оюун ухаанаа төвлөрүүлж, бясалгал хийх эрч хүчээ олж авахад хэрэглэдэг болжээ.

Өндөр зэрэглэлийн, цайны ёслолд хэрэглэдэг Юниситигийн Чи-ока Матчаг өнөөдөр хүртэл тэртээ 850 жилийн өмнө Зен лам нарын ногоон цайны модоо тарьдаг байсан талбайнаас хураан авдаг билээ. Ургац хураалтаас хэдэн долоо хоногийн өмнө моднууд битүү хөвөнгөөр бүрхэгдсэн байдаг ба сүүдэр газар ургуулдаг учир цайны модны навчнууд нарны туяаг шингээх зорилгоор хлорофил их хэмжээгээр ялгаруулдаг байна. Үүний улмаас Матчагийн навчнууд тод ногоон өнгөтэй байдаг. Ургац хураалд жилд ганц удаа болдог ба 5-р сарын дундуур 5 хоногийн турш туршлагатай ажилчид хамгийн шинэ соргог навчуудыг сонгон хураадаг байна. Навч бүр нь хамгийн дээд зэрэглэлийн гэдгийг сайн шинжилж тогтоосны дараа тэдгээрийг хатаан боржин чулуун тээрэмд нунтаглана.

 

Захиалах

Матчагийн 30 хоногийн хэрэглээг авахыг хүсвэл ЗАХИАЛАХ товч дээр дарна уу.

ЗАХИАЛАХ»