Зохистой амьдрал

Баланс нь олон жилийн турш хүмүүст амьдралынхаа оргилд хүрэхэд нь тусалж ирсэн түүхтэй, үр дүн нь эрүүл мэндээр баталгаажсан бүтээгдэхүүн юм. Эмнэл зүйн судалгаагаар баталгаажсан, патентийн эрхтэй Биос Лайф бэлдмэлийн жорд суурилсан энэхүү бүтээгдэхүүнийг зөв тууштай хэрэглэх нь:

 

  • Өлсгөлөн мэдрэмжийг дарж, бага идэж, удаан хугацаанд цатгалан байлгана.
  • Турах явцыг дэмжинэ.
  • Глюкозын цусан дахь шимэгдэлтийг удаашруулна.
  • Таны идсэн нүүрс усны хэмжээг баланслана.
  • Холестерол, царцуу өөхний эрүүл зохистой түвшинг дэмжинэ.

 

Эдгээр давуу талууд нь танд хүслийн оргилдоо хүрэх эрч хүчийг олгох болно.

 

Хэрхэн үйлчилдэг вэ?

Глюкоз бол бидний биеийн энергийн гол эх үүсвэр юм. Бид хоол идэхэд глюкозын хэмжээ огцом өсдөг байна. Энэхүү энергийн урсгалыг зохицуулахаар бидний бие их хэмжээний инсулин ялгаруулдаг бөгөөд глюкозын хэмжээ тэр даруй буурдаг боловч инсулины хэмжээ өндөр хэвээр үлддэг байна. Энэ нь бие махбодод хуримтлагдсан өөхийг шатааж энергиэ нөхөх боломжийг олгодоггүй байна.

 

Балансийг хооллохоосоо өмнө хэрэглэхэд глюкоз болон инсулины ялгарах хэмжээг багасаж, тэдгээр нь биеэс гадагшлахад бие махбод өөхний эсүүдээ ашиглах боломжтой болж хуримтлагдсан өөхөө шатаaж эхэлнэ гэсэн үг.

 

Хоёр төрлийн бүтээгдэхүүн

Балансийн хоёр төрлийн бүтээгдэхүүн тус бүр жин хасах, хоол боловсруулалтыг тэнцвэржүүлэх, холестерол болон глюкозын хэвийн түвшинг дэмжих үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд юм. Хоёр төрлийн тусгай жор нь тухайн бүтээгдэхүүний үйлчилгээг хүн хүний хэрэгцээнд тохируулан, илүү үр дүнтэй болгоход зориулагдсан байна.

Эрүүл холестеролын түвшинг дэмжигч Биос Лайф жор нь биеийн жингээ бууруулах зорилготой хүмүүст зориулагдсан бөгөөд холестеролын түвшинг хянах давхар үйлчилгээтэй. Турах болон амьдралаа ерөнхийд нь тэнцвэржүүлэх зорилготой хүмүүст Холестеролын эсрэг Баланс нь зөв сонголт болно.

Эрүүл глюкозын түвшинг дэмжигч Биос Лайф жор нь глюкозын хэмжээг эрүүл түвшинд байлгах зорилготой хүмүүст тохирно. Энэхүү бүтээгдэхүүн нь жин бууруулах, холестеролын хэмжээг эрүүл түвшинд байлгахад туслахаас гадна цусан дахь глюкозын хэмжээндээ илүү санаа тавьдаг нэг нь глюкозын Балансийг хэрэглэвэл илүү үр дүнтэй.

 

Түүх

Балансын анхны хувилбар 30 гаран жилийн өмнө гарснаас хойш үргэлж сайжирсаар, шинэ үеийн бүтээгдэхүүн болон шинэчлэгдэн урьд урдынхаасаа илүү үр дүнд хүрсээр байна.

Биос Лайфийн Дэглэм: 1986 онд гарсан Биос Лайф Дэглэм бол Балансийн эхний үе байлаа. Энэхүү бүтээгдэхүүнийг хоол хүнсний чихрийн индексийг буулган цатгалан мэдэрмжийг ихэсгэх үүрэгтэй тураах бэлдмэл хэлбэрээр анх бүтээжээ. Биос Лайф Дэглэм бол зах зээлд өөрчлөлт оруулсан шинэлэг бүтээгдэхүүн байж чадсан юм.

Биос Лайф 2: 10 жилийн дараа Юнисити Биос Лайф 2-ийг бүтээжээ. Энэхүү бүтээгдэхүүн нь АНУ-д эмчийн жоргүйгээр худалдаалагддаг, холестеролын хэмжээг бууралах үйлчилгээтэй, патентийн эрх бүхий цорын ганц бүтээгдэхүүн болсон юм. Өдгөө хүртэл дэлхий даяар эмч, эрүүл мэндийн ажилтнууд өвчтнүүддээ Биос Лайф 2-ийг хэрэглэхийг зөвлөсөөр байна.

Биос Лайф Комплит: 2006 онд Юниситигийн судалгааны баг холестеролын аюултай түвшинг буулгах нэмэлт гурван аргачлалыг тогтоон Биос Лайф 2той нэгтнэн Биос Лайф Комплитийг бүтээжээ. Биос Лайф Комплитаас гадна өөр ямар ч байгалийн гаралтай бүтээгдэхүүн холестеролын аюултай түвшинг буурyyлахад түүн шиг амжилт гаргаагүй байна.

 

Захиалах

Балансийн 30 хоногийн хэрэглээг авахыг хүсвэл ЗАХИАЛАХ товч дээр дарна уу

ЗАХИАЛАХ»