Солонгосын Цэрэггүй Бүсэд зочилсон нь

2012 онд болсон Юниситигийн Манлайлагчдын Чуулганы үеэр компаний удирдлагууд болон топ борлуулагчид Солонгосын Цэрэггүй Бүсэд зочилж хоёр Солонгосын нэгтгэлийн дэмжиж тусгай арга хэмжээ зохион байгуулсан юм. Үүнд тууз уях ёслолын ажиллагаар Хойд Солонгосын ард иргэдэд эв нэгдлийн талаар хүргэж чадсан юм.

Тэд Энхийн Хонхыг 33 удаа дуугаргасан ба энэ нь Солонгосчуудын хувьд энх тайвныг бэлэгдсэн тоо юм. Түүнчлэн цэргүүдтэй хамт хооллон, 100 цэргүүдийн бие хамгаалах урлагийн тоглолтыг үзэж сонирхсон.

Цэрэггүй бүсийн аялал маань борлуулагч бүр итгэл найдварын бэлэгдэл болгон мод тарьснаар өндөрлөсөн юм. Иймэрхүү үйл ажиллагаа урьд өмнө нь Цэрэггүй бүсэд болж байгаагүй, дахин болохгүй ч байж болзошгүй бөгөөд энэ нь Юнисити болон Солонгосын хувьд их чухал ач холбогдолтой үйл явдал болсныг харуулж байна.

 

Америкийн Чихрийн Шижингийн Холбооны хамтын ажиллагаа

Юнисити компани нь Америкийн Чихрийн Шижингийн Холбоотой Солт Лэйк хотын төвд болсон Чихрийн Шижинг Зогсоохын Тулд Алх нэртэй үйл ажиллагаанд оролцсоноор нэгдсэн юм.

Энэхүү арга хэмжээ нь Солт Лэйк хотын Эрх Чөлөөний Хүрээлэнг тойрон 8 км-ийн зайнд алхах, гүйх байсан бөгөөд Юнисити нь үүнд оролцож онцлох компани болж чадсан юм. Юнисити нь амьд хөгжмийн хамтлаг, хүүхдүүдэд зориулсан хийлдэг тоглоомын талбай гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулсан билээ. АЧШХ-ноос зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд нийт 817 хүн оролцсоноос нэг байгууллагаас оролцож байгаа хүний тоогоороо 117 оролцогчидтой Юнисити тэргүүлсэн билээ.

Юниситигийн багийн гишүүд энэхүү арга хэмжээнд тусгайлан бэлдсэн тод улбар шар өнгийн цамц өмсөн ижилсэн, лангуун дээр бүтээгдэхүүнүүдээ байрлуулан, Биос Лайф Слим болон Слим Ж-гийн ач тусын талаар сонирхсон хүмүүст тайлбарлаж байлаа.

 

Амьдралыг Илүү Сайхнаар

Юнисити таны амьдралыг хэрхэн илүү сайхан болгосон, хэрхэн сайхан болгох талаар таны түүхийг бид сонсмоор байна. Бидэнтэй өөрийн түүхээ доорхи товчийг даран хуваалцана уу.

Your Name *

Your E-mail *

Your Story *

4 + 5 = ?