Стюварт Хьюс

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Юнисититэй нэрээ холбохоос өмнө Стюварт Хьюс санхүүгийн үйлчилгээний салбарт 15 жил ажилласан бөгөөд эрүүл мэндийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийг хүмүүст хүргэдэг бие даасан борлуулагчидтай байгууллагыг үүсгэн байгуулжээ.

 

Тэрээр маш амжилттай ажиллаж байсан Юниситигийн борлуулагчийн ажлаа орхин Юниситигийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авснаар Юнисити болон түүний борлуулагчдад хэдий чинээ үнэнч байж, ажил үйлсдээ зүрх сэтгэлээ хэрхэн зориулах нь харагдаж байгаа юм. Ажилтнууд, борлуулагчид болон хэрэглэгчдийнхээ Амьдралыг Илүү Сайхан болгоё гэсэн сэтгэл нь чанартай бүтээгдэхүүн, хувь хүний хөгжлийн туршигдсан хөтөлбөрүүд, үнэхээр илүү сайхан болж чадсан амьдралуудаар нотлогджээ.

“Би хүмүүсийг өөртөө, өөрийнхөө чадварт итгээсэй гэж хүсэж байна” гэж тэрээр хэлжээ.

Брент Моррил

ЕРӨНХИЙЛӨГЧ

Ерөнхийлөгчийн хувьд, Брент Моррил, Юниситигийн бүхий л зах зээл болон олон улсын маркетийнг хариуцахаас гадна судалдгаа шинжилгээг ч бас хянан ажилладаг байна.

2003 онд Юниситид анх орохоос өмнө, ноён Моррис Форд Мотор Компанид 12 жилийн туршид удирдах албан тушаал хашиж байжээ. Тэрээр үйлдвэрлэл, худалдан авалт, маркетинг, худалдаа, бизнесийн хөгжил, хөрөнгө оруулагчдын харилцаа, компаний санхүү гэх мэт олон салбарт ажиллаж байсан туршлагатай. Ноён Моррил Хойд Америк, Өмнөд Америк, Европ болон Азийн салбаруудын олон шинэлэг үйл ажиллагааг санаачилж байжээ.

Ноён Моррис компанидаа бизнесийн болон санхүүгийн удирдлагын үнэлэшгүй туршлагаар хувь нэмэр оруулдаг билээ.

 

Клайтон Бартон

ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

Клайтон Бартон 2009 онд Юниситид үйл ажиллагаа хариуцсан захирлаар оржээ. Юниситид нэгдэхээс өмнө тэрээр хэвлэлийн салбарт борлуулалт, үйл ажиллагаа, удирдлагын албан тушаалуудыг 3 өөр компанид хашиж байжээ. Тэдний нэг нь дэлхийн хамгийн том олон улсын хэвлэлийн компани болох Куберкор Ворлд байсан юм. Ноён Бартон АНУ-ын хэд хэдэн салбаруудад үйл ажиллагаа болон борлуулалтын удирдлагыг хариуцан ажиллаж байсан бөгөөд Канад болон Мексикийн томоохон төслүүдийг удирддаг байжээ.

Өдгөө ноён Бартон үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалыг хашиж байна.

 

Кристофер Ким

ЗАХИРАЛ/АЗИ НОМХОН ДАЛАЙ

Ноён Ким Юниситигийн Ази Номхон Далайн бүс болох БНСУ, Тайланд, Малайз, Сингапур, Филиппин, Хонг Конг, Хятад, Тайван, Япон гэх мэт орнууд болон бусад ирээдүйд боломжтой Ази Номхон Далайн зах зээлийг хариуцан ажилладаг байна.

2005 онд Юниситид анх орохоос өмнө ноён Ким 14 гаруй жилийн туршид шууд худалдааны байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байжээ. Тэрээр борлуулалт болон маркетингийн стратегийн төлөвлөгөө, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, бие даасан бизнесийн борлуулагчдад амжилтад хүрэхэд нь туслах, удирдах гэх мэт өргөн цар хүрээтэй ажлуудыг гүйцэтгэдэг байна. Кристоферийн хүмүүстэй харилцах чадвар нь олон улс орны хүмүүстэй ажилладаг энэхүү ажлыг хийхэд нь тус дөхөм болдог билээ.

 

Дан Хьюс

ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРАЛ/АЗИ НОМХОН ДАЛАЙ

Дан Хьюс Юниситигийн үйл ажиллагаа хариуцсан багт 2008 онд нэгдсэн бөгөөд өдгөө Ази Номхон Далайн бүсийн үйл ажиллагааг хариуцсан захирлаар ажиллаж байна. Юниситид нэгдэхээс өмнө ноён Хьюс Боинг Иргэний Нисэх Хөлөг компанид инженерээр ажилладаг байжээ.

Ноён Хьюс Ази Номхойн далайн зах зээлийн санхүүгийн болон бараа материлын удирдлага, бүхий л үйл ажиллагаа, санхүүг хариуцдаг байна. Түүнчлэн шинээр зах зээлд нэвтрэх болон орон нутгийн лидерүүдтэй холбоотой байж, бусад зах зээлийн дэмжлэгийг ч мөн үзүүлдэг байна.