Түүх соёл

Юнисити компани нь арваад жилийн өмнө Рексал Шоукэйз Интернэшнл болон Энрич Интернэшнл хэмээх хоёр компани нэгдсэнээр байгуулагджээ.

Рексал Шоукэйз Интернэшнл нь 1900аад оны эхэн үед байгуулагдсан, олонд танигдсан, нэр хүнд бүхий Рексал хэмээх компаний шууд худалдааны салбар нь байжээ. 1980аад оны сүүлээр Рексал Шоукэйз нь шууд худалдааны байгууллага болсон бөгөөд 2000 онд Роял Нумико компанид худалдаалагджээ.

Энрич Интернэшнл нь 1972 онд байгуулагдсан шууд худалдааны компани бөгөөд ургамлын гаралтэй хүнсний нэмэлт тэжээлийг анхлан савлан, борлуулсан нь амжилттай болжээ. 1999 онд Роял Нумико компани Энрич Интернэшнлыг худалдан авсан бөгөөд Рексал Шоукэйзтэй нийлүүлэн Юнисити Сүлжээг байгуулжээ.

Юнисити Сүлжээ нь 2003 онд олон улсын удирдлагатай болсон бөгөөд нэрээ Юнисити Интернэшнл хэмээн өөрчилж өдгөө 30 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулж байна.